100 жилийн ойд зориулсан логоны уралдааны ялагч тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-05-21 22:33:28

Хэнтий /МОНЦАМЭ/ Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтан зарласан логоны уралдаанд 5 оролцогч 6 бүтээл ирүүлснээс шилдгийг нь тодрууллаа. 

Ингэхдээ ирсэн бүтээлийг шалгаруулахаар ажлын баг хуралдаж, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авахаар Хэнтий аймгийн зураач урчуудын холбооны тэргүүн, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонт МУСТА, зураач Д.Батхуяг, Хэнтий аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн Политехникийн коллежийн гар урлалын багш Ц.Түмэндэлгэр, багш Ж.Мөнхбаяр нарыг урин оролцуулж, саналыг тусгалаа.

Олонхын саналаар Хэрлэн сумын оролцогч Д.Мөнхбаатарын бүтээлийг шалгаруулсан бөгөөд аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороо, мэргэжлийн хүмүүсийн өгсөн зөвлөмжийн дагуу тодорхой хэсгүүдэд өөрчлөлт оруулан 100 жилийнхээ билэг тэмдэг болгон ашиглахаар шийдвэрлэлээ.

Связанные новости