UEFA ASSIST 17 хүртэлх насны охидын тэмцээн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын хөл бөмбөгийн холбоо /ЕХБХ/ болон Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос хамтран зохион байгуулж буй 17 хүртэлх насны олон улсын охидын тэмцээний техникийн зөвлөгөөн болов.
Тэмцээний
Техникийн зөвлөгөөнийг нээж МХБХ-ны Ерөнхий
нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, эмэгтэй хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхийн
төлөөх энэхүү чухал үйлсэд оролцох урилгыг хүлээн авч идэвхтэй оролцож байгаа
Малайз, Сингапур болон Узбекистан улсын албаны хүмүүст талархлаа илэрхийлсэн
юм.
Энэхүү зөвлөгөөнөөр ТБЗХ-ийн Дарга Л.Цолмонбаяр тэмцээний зохион байгуулалтын бүтэц, ерөнхий дүрэм, журмыг хэлэлцэж тохирсон, улмаар хамгийн чухал хэсэг болох хөлбөмбөгийн дүрэмд “Ковид-19” цар тахлын улмаас нэмэлт өөрчлөлт орсныг танилцуулав. Мөн энэхүү тэмцээнд хэвээр ашиглаж байгаа 3 удаагийн оролдлогоор 5 сэлгээ хийх дүрмийг ашиглах болсныг дурдсан юм.
Улмаар
нийт тамирчдынхаа мэдээллийг шалгаснаар энэхүү техникийн зөвлөгөөн өндөрлөж, өнөөдөр тэмцээнээ эхлүүлж байна.
Тэмцээн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 12.30 минутаас Малайз болон Сингапур улсуудын тоглолтоор эхэлсэн бол манай улсын эхний тоглолт энэ өдрийн 16.00 цагаас Узбекистан улстай хийх тоглолтоор эхлүүлэх юм байна.