Залуучуудын өвлийн олимпын Монголын багийн ахлагчаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг томилогдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Канвон хотноо 2024 онд болох залуучуудын өвлийн олимпын IV наадамд оролцох Монголын баг тамирчдын ахлагчаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг томилогдов.
Багийн
ахлагчаар томилогдсон тухай Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолыг МҮОХ-ны Ерөнхийлөгч
Б.Баттүшиг өнөөдөр гардуулан өглөө.
Томоохон
наадамд баг тамирчдаа ахлан оролцох төр засгийн өндөр албан тушаалтай анхны
эмэгтэй хүн нь Б.Батцэцэг сайд болж байна.
Залуучуудын
өвлийн анхдугаар наадам анх 2012 онд Австрийн Инсбрукт зохиогдсон бөгөөд 2016
оны Лиллехаммерийн олимпоос манай тэшүүрч Б.Сумъяа холимог багийн төрөлд алтан
медаль хүртэж байв.
Харин
2020 онд Лозаннд болсон III олимпын наадамд Монгол Улс 6 тамирчинтай
оролцсон билээ.