Бразилын цагдаа нар нулимс асгаруулагч хий цацан эсэргүүцэгчдийг тараажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /PrensaLatina/. Риогийн Олимпын наадмын нээлтийн ёслол эхлэхээс ердөө 2-хон цагийн өмнө уг Олимпыг эсэргүүцэн жагсагчдыг Бразилын цагдаа нар нулимс асгаруулагч хий цацан тараасан гэсэн мэдээлэл байна.
“Рио-2016” зуны Олимпын наадмын нээлтийн ёслол болсон Маракана цэнгэлдэх хүрээлэнгээс 1км хүрэхгүй зайтай газарт баасан гарагийн орой /Бразилын цагаар/ эсэргүүцэгчид цугласан байжээ.
Цагдаа нар эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацсан аж. Эсэргүүцлийн жагсаалын үеэр хоёр хүн гэмтэж бэртжээ.
Бразил улс санхүүгийн хямралтай байгаа энэ үед төсвийн мөнгийг Олимпын наадам зохион байгуулахад гамгүй зарцуулж байна гэж эсэргүүцэгчид үзэн, бухимдаж байгаа юм. Тус улсын бусад хотод мөн үүнтэй адил эсэргүүцлийн жагсаал болсон байна.
Хотын аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээний хүрээнд Бразилын эрх баригчид Рио-де-Жанейро хот даяар 10 мянга гаруй цагдаа болон цэргийг байрлуулаад байгаа юм.
Сүүлийн хэд хоногт тус хотод гадаадын жуулчдыг онилсон хулгай дээрмийн хэрэг нэг бус гарчээ.
Г.Доржханд