Улсын аварга таеквондочид Мандалговьд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-06 14:28:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төв Мандалговь хотноо УИХ-ын гишүүн С.Батболдын ивээл дор олимпын таеквондогийн өсвөр үе, залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж шилдгүүдийг тодруулав.


Тус тэмцээнд 30 клубын 300 гаруй хүүхэд, залуучууд хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.


УИХ-ын гишүүн С.Батболд: “Өсвөр үе, залуусаа спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай болохыг дэмжих чиглэлээр онцгой анхаарч байдгаа илэрхийлээд, хүүхэд багачуудаа бага наснаас нь спортоор хичээллүүлэх нь тив, дэлхийн ирээдүйн аваргуудыг төрүүлэхэд ч ач холбогдолтой гэдгийг онцолсон байна.



Связанные новости