"Спорт сонгох өдөрлөг"-ийг 8 дугаар сард зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхэд залуучууд болон эцэг эхчүүдэд зориулан спорт, дасгал хөдөлгөөнөөр эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг таниулан дэлгэрүүлэх зорилгоор “Спорт сонгох өдөрлөг”-ийг 2022 оны 8 дугаар сарын сүүлийн 7 хоногийн ням гарагт зохион байгуулна.
Цаашдаа уг өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар МҮОХ-ны “Спорт ба идэвхтэй нийгэм” комисс төлөвлөөд байгаа аж.
МҮОХ-ноос салбар комиссынхоо үйл
ажиллагааг идэвхжүүлж байгаа бөгөөд “Спорт ба идэвхтэй нийгэм” комисс өнгөрсөн
7 хоногт анхны хурлаа хийх үеэрээ тус өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.
Уг
комисс нь залуучуудад чиглэсэн идэвхтэй амьдралын хэв маягийг нийгэмд
сурталчлах, олон нийтийг спортод татан оролцуулах, спортыг хүн бүрт хүртээмжтэй
байлгахын төлөө ажиллах үндсэн чиг үүрэгтэй юм. Мөн уг комисс анхдугаар хурлаараа
комиссын үйл ажиллагааны чиглэл болон цаашдын зорилго, хийх ажлын талаар санал
солилцсон байна.
“Спорт ба идэвхтэй нийгэм” комиссыг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь гимнастик, таеквондо, сагсан бөмбөг, хөнгөн атлетик, усан спорт, бейсбол, софтбол, талбайн теннис, волейбол, триатлон, хөлбөмбөг, бодибилдинг, өсвөр үеийн спортын холбооны төлөөлөл болсон 15 гишүүн багтаж байна.