ДШХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-15 08:53:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад ирэх сарын 28-наас наймдугаар сарын 10-нд Энэтхэгийн Ченнай хотноо болно.


Тус олимпиадын үеэр болох нэгэн чухал үйл явдал Дэлхийн шатрын холбоо /ДШХ/ФИДЕ/-ны ерөнхийлөгчийн сонгууль юм. Сонгууль ирэх сарын 7-нд Энэтхэгийн Ченнай хотод болох ФИДЕ-гийн Ерөнхий Ассамблейн үеэр болно. ФИДЕ-гийн албан ёсны гишүүнчлэлтэй 195 орны холбоо бүр ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй.


Сонгуулийн дүрмийн 21.8-д заасны дагуу ФИДЕ-гийн Ерөнхийлөгчийн болон дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүчинтэй шаардлага хангасан дараах нэр дэвшигчдийн жагсаалтыг баталсан болохыг мэдэгдэв.


ДШХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Аркадий Дворкович болон Ананд Вишванатанаас гадна Андрий Барышполец болон Питер-Хейне Нильсен, Иналбек Черипов болон Льюис Нкубе, Бачар Коуатли болон Иан Вилкинсон нар өрсөлдөх юм.

Связанные новости