Д.Саруултөгс Гран при тэмцээнээс хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Франц улсын Парис хотноо болсон пара хөнгөн атлетикийн Гран при тэмцээний бөөрөнцөг түлхэлтийн төрөлд үндэсний шигшээ багийн тамирчин Д.Саруултөгс хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр зээрэнцэг
шидэлтийн төрөлд 4 дүгээр байрт шалгарсан байна. Пара хөнгөн атлетикийн тамирчин Д.Саруултөгс энэ 2 амжилтаараа
ирэх онд зохион байгуулах Азийн наадамд оролцох эрхээ аваад байгаа аж.