Д.Жаргалсайханыг Биеийн тамир спортын улсын хорооны даргаар томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайханыг томилов.
Тэрбээр: "Биеийн тамир спортын салбарынхаа ажлуудыг өргөжүүлэх, шуурхайлах талаар санал санаачилга гарган хичээж ажиллах болно" гэжээ.
Д.Жаргалсайхан нь БТСУХ-ны дэд дарга, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны газрын дарга, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Өдгөө Монголын гандболын холбооны ерөнхийлөгч, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд энэ оны гуравдугаар сард болсон МҮОХ-ны VIII чуулганаар тус холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон юм