ДУНДГОВЬ: Шалгуулагчдын 55 хувь нь босго оноогоо давжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ 
                                                                    Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах
ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох ЭЕШ 6 дугаар сарын 23-26-нд болж, Дундговь аймгийн хувьд шалгалтын 10 хичээлд давхардсан тоогоор 1099 шалгуулагч шалгууллаа. Тодруулбал:
·         -Монгол Улсын түүхийн хичээлээр 5 хүүхэд шалгуулж, дундаж
оноо 574.8, 
·         -газар зүйн хичээлээр 8 хүүхэд шалгуулж, дундаж оноо 542.0,
·         -орос хэлний хичээлээр 4 хүүхэд шалгуулж, дундаж оноо 419.8,
·         -физикийн хичээлээр 98 хүүхэд шалгуулж, дундаж оноо 515.9,
·         -химийн хичээлээр 87 хүүхэд шалгуулж, дундаж оноо 542.0, 
·         -англи хэлний хичээлээр 231 хүүхэд шалгуулж, дундаж оноо
471.9, 
·         -биологийн хичээлээр 89 хүүхэд шалгуулж, дундаж оноо 487.0
, 
·         -математикийн хичээлээр 255 хүүхэд шалгуулж, дундаж оноо 504.9,
·         -монгол хэлний хичээлээр 113 хүүхэд шалгуулж, дундаж оноо
517.9, 
·         -нийгэм судлалын хичээлээр 209 хүүхэд шалгуулж, дундаж
оноо 496.8 байна. 
Тус аймгийн нийт шалгуулагчаас физикийн хичээлээр 1,
математикийн хичээлээр 2, монгол хэлний хичээлээр 3 сурагч 700-аас дээш оноо
авч, “А” үнэлэгдсэн бол, шалгуулсан нийт хүүхдийн 608 нь буюу 55 хувь нь 480
оноо авч, босго оноогоо давж чаджээ. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    