Олон улсын Моно жүжгийн фестиваль болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Монголын моно жүжгийн хөгжлийн төвөөс "Ялагчдын цуваа – Улаанбаатар 2016" Олон улсын Моно жүжгийн фестивалийг энэ сарын 15-19-нд УДЭТ, Монголын хүүхэлдэй театрт зохион байгуулах болжээ.
2 дахт жилдээ зохион байгуулж буй уг фестивальд Монгол, Польш, Армени, ОХУ, Английн жүжигчид шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах юм. Монголын талаас "Би Эдит Пиаф байна", "Парисын Дарь эхийн сүм", "Хайрын виз", "Нууц амраг чинь болъё" зэрэг жүжгээрээ олны танил болсон, Олон Улсын Моно Жүжгийн Фестивалийн Гранпри шагналт УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан оролцох юм. Тэрбээр "Би Эдит Пиаф байна" жүжгээ олны хүртээл болгох аж. Мөн Оросын Наталъя Носова, “Би-Нохой”, Полшийн жүжигчин Виолета Комар “Дива”, Армены Арам Ховханнисян “Үзэсгэлэнт Ара”,Английн Кэрил Свивт “Өгүүлэгч” уранбүтээлээр оролцоно.
фестивалийг НЗДТГ, УДЭТ, Хүүхэлдэйн Театр, СУИС, Sound of Mongolia хамтран зохион байгуулах аж.
Ч.Ариунболд