Хүүхдийн Хөдөлгөөн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 17:47:08

Монгол улсад Хүүхдийн Хөдөлгөөн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын арга хэмжээ Чингис хотноо өнөөдөр эхэллээ.

Чингисийн талбайд болсон баярын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Засаг даргын орлогч Г.Ганхуяг, НХХ-ийн дарга Ш.Жавхлан, ХГБХХ-ийн дарга Б.Өнөрцолмон тэргүүтэй үе үеийн хүүхдийн байгууллагын удирдлагууд, Чингис хотын ЕБС-ын сурагчид оролцов.

Нээлтийн үеэр аймгийн ОБГ-ын алба хаагчид баярын арга хэмжээнд зориулан бөмбөлөг хөөргөх ёслолыг гүйцэтгэн бөгөөд ЕБС-ын авьяаслаг сурагчид урлагийн тоглолт үзүүлж, сонирхууллаа. Мөн Хан Хэнтий чуулгад баярын хурлын арга хэмжээ үргэлжилж хурлын эхэнд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар “Хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй орон нутгийн бодлого” сэдвээр илтгэл тавьлаа.

Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар “1991онд орон нутагт Хүүхдийн байгууллага үүсгэн байгуулсан цагаас эхлсэн нэгэн дээвэр дор, нэгэн хүсэл зорилго тэмүүлэлтэй ажиллан үе үеийн хүүхэд багачуудын хөгжлийн төлөө өөрийн оюун ухаан мэдлэг , чадвар, хүч хөдөлмөрөө бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрийлж, 2013-2015 онд хүүхдийн байгууллагын төлөө хийсэн ажлуудаа ард иргэддээ танилцуулав.

Тухайлбал: Хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр 223 сая төгрөг зарцуулсан аж. Үүнд: Хан Хэнтий нутгийнхаа хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг иргэн болж төлөвших гэр бүл, боловсрол, нийгмийн орчныг бүрдүүлэх зорилгоор “Эрдэм боловсролтой Хэнтийчүүд” хөтөлбөрт жил бүр 40 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг бүр дээр хүүхэд бүр шатар даам сургах аян өрнүүлж, хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өсвөр үеийнхнийг шатраар дамжуулан аливаа зүйлд тэвчээртэй хандах хандлагыг төлөвшүүлэх, шатрын бодлого бодох, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор аймгийн 26 сургуульд 219, 32 цэцэрлэгт 181 мастер шатар, нийтдээ 9 сая төгрөгийн үнэтэй 400 мастер шатрыг олгосон. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийг хөгжмөөр дамжуулан урлагийн болон гоо зүйн мэдлэг олгох зорилгоор 9 сая төгрөгийн өртөг бүхий цохивор хөгжим олгосноор багш нар хичээл сургалтандаа ашиглаж байна. Мөн хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Роботын улсын олимпиад”-ыг анх удаа аймагтаа зохион байгууллаа.

“Авьяас хөтөлбөр”-ийн хүрээнд 455 дугуйлан хичээллүүлж, давхардсан тоогоор 10620 орчим хүүхэд хамрагдаж байгаа нь хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэхэд ихээхэн үр дүнгээ өгч байна. Аймаг орон нутгийн авьяаслаг хүүхдүүдийн хөгжлийг бүх талаар дэмжих хөгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой Хэнтий аймгийн “Хүүхдийн ордон”-ыг 2013 онд байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 10 төрлийн дугуйлан, секц хичээлүүлж, давхардсан тоогоор 200 гаруй хүүхэд хамрагдаж, суралцагчдын оюун ухааны хөгжлийг хүүхдийн өөрийн үйл ажиллагаагаар дэмжин хөгжүүлэх, суралцагчдаар дамжуулан бүх хүүхдэд нөлөөлөх, төрөл бүрийн хүүхэд хөгжүүлэх ажлыг хичээлээс гадуурх үйл ажиллагаа болгон зохион байгуулж байна. “Эрүүл чийрэг Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд Хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор Уламжлалт анагаах ухааны төвийн дэргэд 20 ортой хүүхдийн хоол, тэжээл, сэргээн засах, чийрэгжүүлэлтийн сувилалыг шинээр нээн ажиллуулж байгаа нь хүүхдийн эрүүл чийрэг өсөн торниход ихээхэн ач холбогдолтой ажил болж байна. Мөн 0-3 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулаад байна. Түүнчлэн хүүхдийн хөгжлийг дэмжих орчныг бүрдүүлэх зорилгоор 2013-2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, Олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд нийт 27,8 тэрбум төгрөг зарцуулаад байна. Үүнд:Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7 сургууль, 3 сургуулийн дотуур байр, 7 цэцэрлэгийн барилга барьж нийт 22,1 тэрбум төгрөг, 11 сургууль, 8 цэцэрлэгт их засвар хийж 870 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 3 сургууль, 2 цэцэрлэг, 1 дотуур байр, 1 спорт заланд их засвар хийж 204 сая төгрөг, Олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд 3 сургууль, 1 цэцэрлэг, 1 дотуур байранд засвар хийж 815,1 сая төгрөг, Номын сан, олимп цогцолбор, Хан Хэнтий чуулгын барилгыг шинээр барьж, усан бассэйнд засвар хийн нийт 3,8 тэрбум төгрөг тус тус зарцуулжээ.

 

О.Буянхишиг

Связанные новости
Комментарии