Холимог шинжилгээ нь омикрон вирусийг эрт илрүүлэх боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-25 16:18:36

ЛОС АНЖЕЛЕС. /New York times/. Омикрон вирусээр халдварласны дараа хамар, хоолой, шүлсэн дэх вирусний тоо, хэмжээ ихэвчлэн харилцан адилгүй байгаа бөгөөд зөвхөн нэг газраас шинжилгээ авах нь олон халдвараас эрт сэргийлж чадна гэдгийг АНУ-д явуулсан нэгэн шинэ судалгаагаар тогтоожээ.


Эрдмийн сэтгүүлд хараахан хэвлэгдээгүй байгаа хоёр судалгаагаар хамрын болон хоолойн хосолсон арчдас нь зөвхөн хамраас дээж авахаас илүү омикрон хувилбарыг эрт илрүүлж байгааг онцолсон байна.


Холимог шинжилгээ нь Их Британи зэрэг зарим оронд түгээмэл байдаг ч АНУ зэрэг зарим оронд зөвшөөрдөггүй.


Судалгааг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 23-наас энэ оны 3 дугаар сарын 1-ний хооронд Лос Анжелес орчмын айл өрхүүдийн халдварын талаарх судалгаанд үндэслэн цуглуулсан мэдээлэлд үндэслэн хийжээ.


Энэ үеэр судлаачид нэг хүний янз бүрийн хэсгээс авсан дээж дэх вирусний тоо, хэмжээ маш олон янз байдгийг олж тогтоосон байна.


Судалгаанд хамрагдагсдын ихэнхид нь хамрын дээжинд вирус илрэхээс өмнө шүлс, хоолойн дээжинд вирус илэрчээ.      

Связанные новости