МБАТ-ий XV их наадмын байт харвааны аваргууд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын байт харвааны
холбоо хамтран Монголын бүх ард түмний XV их наадмын байт харвааны шигшээ
тэмцээнийг /07.28-31/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 360 талбайд зохион
байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Монголын бүх ард түмний
XV их наадмын байт харвааны шигшээ тэмцээнд Архангай, Булган, Дархан-Уул,
Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ,
Төв, Увс, Ховд, Хэнтий аймаг, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул,
Чингэлтэй дүүргийн баг тамирчин оролцон шигшээ тэмцээн сонирхолтой, өрсөлдөөнтэй
боллоо.
Байт харвааны шигшээ
тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон холимог баг, эрэгтэй, эмэгтэй
багийн төрлөөр 5 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн анхан шатны
тэмцээнээс шалгарсан 19 байгууллагын 120 гаруй тамирчин цэц мэргэнээ сорин шилдгүүд
тодорлоо.
Эмэгтэй
багийн төрөлд:
I байранд Орхон аймгийн
баг /Г.Оюунгэрэл, Ө.Халиун, А.Энхтуяа/
II байранд Чингэлтэй
дүүргийн баг /Б.Урантунгалаг, Ш.Бямбасүрэн, Д.Сэлэнгээ/
III байранд Төв аймгийн
баг /Д.Оюун-Эрдэнэ, Б.Өлзийдэлгэр, Б.Буд-Алтай/
Эрэгтэй
багийн төрөлд:
I байранд Баянзүрх-Алдар
баг /Ө.Нэхийт, Б.Отгонболд, Б.Тэнгисболд/
II байранд
Орхон-Хангарьд баг /Ж.Гантөгс, Д.Дашнамжил, Ц.Цэнгүүн/
III байранд Өвөрхангай аймгийн баг /Л.Баярсайхан,
Э.Нармандах, У.Чулуунбаатар/
Холимог
багийн төрөлд:
I байранд Чингэлтэй
дүүргийн баг /Б.Урантунгалаг, Д.Өсөхбаяр/
II байранд
Орхон-Хангарьд баг /А.Энхтуяа, Ц.Цэнгүүн/
III байранд
Дундговь-Алдар баг /Н.Ариунбилэг, М.Энхбаяр/
Эмэгтэй
ганцаарчилсан төрөлд:
I байранд Өвөрхангай
аймгийн тамирчин ОУХМ Ж.Дагийжанчив
II байранд Чингэлтэй
дүүргийн тамирчин ОУХМ Б.Урантунгалаг
III байранд Өвөрхангай
аймгийн тамирчин СМ М.Гэгээн
Эрэгтэй
ганцаарчилсан төрөлд:
I байранд Дундговь-Алдар
багийн тамирчин СДМ Б.Буянтүшиг
II байранд
Орхон-Хангарьд багийн тамирчин СМ Ц.Цэнгүүн
III байранд Чингэлтэй
дүүргийн тамирчин СМ Д.Өсөхбаяр нар шалгарлаа.
Тэмцээний нийт дүнгээр: I
байранд Орхон-Хангарьд баг, II байранд Чингэлтэй дүүргийн баг, III байранд
Өвөрхангай аймгийн баг тамирчид шалгарлаа.