"Азийн хүүхдүүд -2022” VII наадмын анхны мөнгө, хүрэл медальтан тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Азийн хүүхдүүд -2022" олон улсын спортын VII наадамд оролцож байгаа Монголын өсвөрийн баг тамирчдын медалийн салхийг хагалж жүдочид мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, ОХУ-ын Владивосток хотноо болж буй тус наадмын жүдо бөхийн тэмцээний хөвгүүдийн 46 кг жинд Шинэ-Одын Чилүгэн мөнгөн медаль, 50 кг жинд Чойжилжавын Төгөлдөр хүрэл медалийн эзэд боллоо.