Монголын шатарчид анхны хожигдлоо хүлээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын 5 дахь өдөр Монголын шатарчдын хувьд анхны хожигдлоо хүлээсэн өдөр боллоо.
Тус олимпиадын эхний 4
өрөгт 2 хожиж, 2 тэнцээд байсан манай эрэгтэй баг Чехийн шатарчдад 3,5:0,5
оноогоор /С.Билгүүн өрсөлдөгчтэйгээ хайнцаж, Д.Батсүрэн, Г.Амартүвшин,
С.Ган-Эрдэнэ нар хожигдов/ ялагдаж Монголын эрэгтэй баг 6 оноотой 53 дугаар
байрт бичигдэж байна.
Мөн тус олимпиадын эхний
дөрвөн өрөгтөө 3 хожиж, 1 тэнцсэн амжилтаар тэмцээнийг хошуучлагчдын нэгд явсан
Монголын эмэгтэй баг 5 дахь тавилдаа
Германы багт 3:1- ээр хожигдлоо. Тухайлбал, А.Энхтуул, Т.Мөнхзул нар хайнцаж,
Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар хожигдлоо. Ингэснээр эмэгтэй баг 7 оноотой хэвээр 22
дугаарт бичигдлээ.