Хөрсний гулгалтын улмаас 26 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНГВАТЕМАЛ. /NHK/. Гватемалын нийслэл хотын зэргэлдээх хотод их хэмжээний хөрсний гулгалт үүссэний улмаас 26 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн ор сураггүй болсон байна.
Гватемал хотын зэргэлдээх Санта-Катарина-Пинула хотын орчимд их хэмжээний бороо орсны дараа хөрсний гулгалт үүсчээ.
Орон сууцнуудын ард талын эгц налуу газар нуран 120 гаруй орон сууцыг дарж, сүйтгэсэн гэж тус хотын иргэд мэдэгдэв.
Яаралтай тусламжийн ажилтнууд 25 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.
Цэргийн албан хаагч, гал сөнөөгч зэрэг 600 гаруй хүн аврах ажиллагаанд оролцож байна. Аврах ажиллагаанд оролцож байгаа нэгэн залуу, 300 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн боловч 70 гаруй байшин нуранганд дарагдсан байна гэв.
Д.Нямтулга
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar
Комментарии