“МХБХ-ны цом - 2022” тэмцээний III шатны сугалаа өнөөдөр явагдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооны “МХБХ-ны цом - 2022” аварга шалгаруулах тэмцээний III шатны сугалааны ажиллагаа өнөөдөр буюу 9 дүгээр сарын 30-нд 18.00 цагаас МХБХ-ны албан ёсны хуудсаар шууд дамжуулна.
Энэ удаа II шатнаас шалгарсан 6 клубээс гадна Моби Дээд лигийн 10 клуб нэмэгдэж нийт 16 клуб өрсөлдөх юм байна.