Улаанбаатар ММС Энержи баг 16 мянган америк долларын шагнал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-03 13:07:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын сагсанбөмбөгийн холбооны FIBA 3x3 world tur цувралын улирлын 8 дахь тэмцээн CEBU Masters Их дуулга тэмцээн өнгөрсөн бямба гарагт буюу 2022 оны 10 дугаар сарын 01-нд болж, Улаанбаатар ММС Энержи баг 4 дүгээр байрт шалгарч 16,000 /$/ америк долларын шагналыг хүртжээ.

 

Монголын багийн тамирчин Д.Дэлгэрням СEBU Их дуулгын тэмцээний шилдэг тоглогчдын 7 дугаар байрт жагслаа. Тэрбээр нийт 4 тоглолтонд 25 оноо, 13 самбар, 1 онооны довтолгоог 68 хувийн гүйцэтгэлтэй хийж Улаанбаатар ММС Энержи багаа тэргүүлсэн байна. 

Связанные новости