Монголын 17 хүртэлх насны шигшээ баг Тажикистаны багтай өнөөдөр тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны 17 хүртэлх насны "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан шатны H хэсгийн тоглолтод ур чадвараа сорих Монголын баг өнөөдөр /10.05/ УБ-ын цагаар 22.00 цагаас Тажикистаны багтай тоглоно.
Монголын 17 хүртлэх насны шигшээ баг Душанбе хотод ирээд
төв цэнгэлдэхэд 2 дахь бэлтгэлээ хийгээд байгаа аж. Мөн өнөөдөр Грассрүүтс /нийтийн
хөлбөмбөг/-ийн Элч төлөөлөгч аялагч Г.Ганхүү 17 хүртэлх насны шигшээ багийнхантай
уулзаж амжилт хүслээ.
Монголын багийн дараагийн тоглолт нөгөөдөр буюу 10 дугаар сарын 7-нд Афганистаны шигшээ багтай тоглох юм.