Нийслэлийн аварга шалгаруулах 3х3 барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-28 09:51:59

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран анх удаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах 3х3 барилдааныг зохион байгуулах гэж байна.


Энэ сарын 30, 31-нд болох тус барилдаанд 2024-2025 оны улиралд зохион байгуулсан барилдааны чансаагаар эхний 27-д жагссан бөхчүүд зодоглох бөгөөд хүндэтгэх шалтгаанаар оролцохгүй бөхийн оронд дараагийн чансаатай бөх барилдана. Оролцох бөхчүүд сугалаа татаж, гурав гурваараа нэг баг болж, есөн дүүрэгт хуваагдах юм. Улмаар багуудыг сугалаагаар гурван хэсэгт хувааж, хэсэг тус бүрээ тэргүүлсэн багууд шигшээ барилдаанд тойргоор өрсөлдөх ажээ.


Энэхүү барилдааны давааны шагнал 250 мянган төгрөг байх бол хувийн дүнгээр тэргүүлэгч бөхийг таван сая төгрөгөөр байлна. Харин түрүүлсэн баг 15, дэд байр 10, гуравдугаар байр эзэлсэн нь 5.0 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх юм байна.


Барилдаанд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр дуусах бөгөөд энэ нь тавдугаар сарын отгон барилдаан гэдгээрээ онцлогтой. 

Связанные новости