Эрэгтэй, эмэгтэй сагсанбөмбөгчид БНХАУ болон Японы багуудад хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-06 09:42:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Румын улсын нийслэл Бухарест хотноо өчигдөр /2022.10.05/ Монголын залуучуудын шигшээ баг Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /ФИБА/-ны 3х3 U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтуудаа хийлээ.

 

Монголын эрэгтэй шигшээ баг БНХАУ багтай эхний тоглолтоо хийж 18:20-оор хожигдсон бол  дараагийн учраа болох Словак улсын шигшээг 21:14-өөр хожив.

 

Мөн энэ өдөр Монголын эмэгтэй шигшээ баг эхний учраа болон Японы шигшээд 12:21-ээр хожигдол хүлээсэн бол 2 тоглолтдоо Доминикан улсын шигшээ багийг 22:14-өөр илүүрхэн хожиж эхний ялалтаа авлаа.







Связанные новости