Г.Алтанбагана эхний тойрогтоо Египетийн жүдочийг цэвэр яллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ий 5 дахь өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, эхний тойрогтоо Египетийн жүдоч Али Хаземыг иппон үнэлгээтэй торгуулиар яллаа.
Түүний дараагийн учраа болох Киргизстаны 20 настай залуу
бөх Анарбек Ишенбаевтай барилдана.
Эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Энхчимэг эхний тойрогт гоц
мөргөсөн. Тэрбээр дараагийн даваанд Венесуэлийн жүдоч Элвисмар Родригуезыг
вазари үнэлгээгээр ялсан Японы жүдоч Саки Нийзоетой хүчээ сорихоор боллоо.