Өнөөдөр Б.Гончигсүрэн, Б.Эрдэнэт-Од нар Ташкентын татамид хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-11 09:40:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ташкент хотноо болж буй жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ий 6 дахь өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-д 41 жүдоч, эмэгтэйчүүдийн -78 кг жинд 32 жүдоч дэвжээнд гарч хүч, ур чадвараа сорин барилдаж шилдгүүдээ шалгаруулна.

 

Монголын шигшээ багаас эрэгтэйчүүдийн -100 кг-д 23 настай ОУХМ Б.Гончигсүрэн барилдах бөгөөд эхний тойрогт гоц мөргөсөн. Харин дараагийн даваанд "Парис-2022” Их дуулгын мөнгөн медальт, Изриалын жүдоч 30 настай Петер Платчиктай учраа таарсан байна.

 

Мөн эмэгтэйчүүдийн -78 кг жинд Монголын шигшээгээс 22 настай залуу жүдоч ОУХМ Б.Эрдэнэт-Од барилдана. Түүний эхний учраа Словени улсын тамирчин Патрикижа Бролих /25 настай/ юм.  







Связанные новости