Эзэн Богд Чингис хааны эш хөргийг Биеийн тамир, спортын улсын хороонд залав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-11 14:42:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдрийг тохиолдуулан Биеийн тамир, спортын улсын хороо Эзэн Богд Чингис хааны эш хөргийг морин цагт хүндэтгэн заллаа.

 

Эш хөрөг залах ёслолд БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, тус хорооны газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн нийт ажилтан албан хаагчид оролцов.

 

Д.Жаргалсайхан, Их эзэн Чингис хааны эш хөргийг залахын учир билэгдлийг тайлбарлан таниулж, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр хүндэтгэл үзүүлж байх  болсноо хамт олондоо мэдээллээ.


 

Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” 159 дүгээр зарлиг гаргасан.

 

Зарлигт Эзэн Богд Чингис хааны эш хөргийг төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллага болон иргэн, айл өрх бүр дээдлэн залахыг онцлон заасан юм.

Связанные новости