Б.Гончигсүрэн Канадын бөхөд цэвэр ялагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -100 кг-д 1 даваад байсан ОУХМ Б.Гончигсүрэн дараагийн тойрогт залуучуудын дэлхийн аварга, Панамерикийн 2021 оны аварга Канадын жүдоч, Кияле Реиест ялагдлаа.
Барилдаан эхлээд дөнгөж 22 секунд өнгөрч байхад Канад жүдоч манай бөхийг иппон үнэлгээгээр цэвэр яллаа.