Спорт холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос /2022.10.12/ энэ оны IV улирлын спорт холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжит уулзалт семинар зохион байгуулав.
МҮОХ-ноос
спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор гишүүн спорт холбоодын Ерөнхий
нарийн бичгийн дарга нарын семинарыг улирал бүр зохион байгуулж иржээ.
Тус семинарыг
МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
П.Буяндэлгэр нар нээсэн байна. Энэ удаагийн уулзалтад 30 гаруй спорт холбоодын Ерөнхий нарийн
бичгийн дарга, төлөөллүүд оролцлоо.
Спортын удирдах ажилтны сургалт,Олимпын үнэт зүйлс /OVEP/ хөтөлбөр, “Olympic Agenda 2020+5” хөтөлбөр, “UB 2023” Зүүн азийн залуучуудын наадам, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөр болон МҮОХ-оос 2022-2023 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлууд, наадмуудын бэлтгэл ажлыг хангах талаар энэ уулзалтаар тодорхой мэдээллийг өгч, танилцуулжээ.