Хүндийг өргөгч Г.Ануужин Ази тивийн АШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-13 08:42:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 71 кг жинд Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт Ганзоригийн Ануужин лхагва гарагт дэвжээнд гарч хошой хүрэл медаль хүртжээ.

 

Тэрбээр огцом өргөлтөөр 99 кг /эхлээд 95 кг, дараа нь 99 кг өргөсөн, сүүлийн оролт 102 кг амжилтгүй болсон/-ыг өргөж хүрэл медалийн болзол хангасан.

 

Дараа нь түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ийг өргөж /116 кг, -121 кг, -121 кг/ 5 дугаар байрт шалгарч нийлбэр дүнгээр 215 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медалийн эзэн болжээ.

 

Өмнө нь эмэгтэйчүүдийн 59 кг жинд Монголын тамирчин Энхтайваны Энхтамир огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн билээ. Ийнхүү "Манама-2022" Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ц,Хосбаярын удирдлага дор 4 эмэгтэй туйванч хүчээ сорих бөгөөд дэвжээнд гарсан 2 тамирчин хоёулаа медаль хүртээд байна.






Гэрэл зургийг М.Анхцэцэг

Связанные новости