Ташкентын татамид Монголын баг эхний тойрогт Германы багтай халз барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-13 09:17:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулсан жүдо бөхийн ДАШТ-ий 8 дахь өдөр холимог багийн барилдаанаар үргэлжилнэ.

 

Энэхүү холимог багийн тэмцээнд 17 улсын эрэгтэй, эмэгтэй жүдочоос багууд 4 хэсэгт хуваагдан шилдэг багийг шалгаруулах юм. Эрэгтэйчүүд -73 кг /33 бөх/, -90 кг /30 бөх/, +90 кг /31 бөх/, эмэгтэйчүүд -57 кг /28 бөх/, -70 кг /29 бөх/, +70 кг /27 бөх/ жинд тус өрсөлдөх юм. 


Монголын багаас энэхүү барилдааны -73 кг жинд Ц.Цогтбаатар, Б.Эрхэмбаяр, -90 кг-д Г.Алтанбагана, Б.Эрдэнэбаяр, +90 кг-д О.Цэцэнцэнгэл, Б.Гончигсүрэн нар барилдана. Эмэгтэйчүүдийн -57 кг-д Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, -70 кг-д Ц.Энхчимэг, Б.Ганхайч, +70 кг-д Б.Эрдэнэт-Од, А.Адьяасүрэн нар хүчээ сорих юм.


Монголын шигшээ баг D хэсэгт Германы шигшээ багтай оноолт таараад байна. Германы багийг ялбал Украин, Кубын шигшээ багуудын аль ялсан багтай нь халз өрсөлдөнө. 





Связанные новости