Баян-Өлгий аймгийн баг дараагийн шатанд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-13 12:25:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын 12 дахь өдрийн барилдаанд Хан-Уул дүүрэг Баян-Өлгий аймагтай учраа тааран барилдлаа.

 

Баян-Өлгий аймгийн баг 17:8-аар ялж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртлөн шагналын 5.000.000 төгрөг гардлаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв. Барилдсан бөхчүүд бүгд давааны мөнгөө авсан байна.

 

Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик /5 даваа/, аймгийн хурц арслан У.Береке /3 даваа/, М.Еркебулан /3 даваа/, аймгийн арслан Э.Тамираа /3 даваа/, аймгийн заан Е.Көптилек /2 даваа/, сэлгээнд өсөх идэр начин Н.Мустафа /1 даваа/-тай барилдсан бол Хан-Уул дүүргийн багт улсын начин Б.Сугаржаргал, аймгийн арслан Т.Ерболат /2 даваа/, А.Нармандах /1 даваа/, Л.Энхсаруул /3 даваа/, аймгийн харцага Б.Өлзийсайхан /2 даваа/, сэлгээнд аймгийн арслан Б.Түвшинтөгс нар барилдлаа.


 

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 13-ны 19.00 цагаас Баянгол дүүргийн баг, Дархан-Уул аймгийн багтай өрсөлдөнө.



Связанные новости