МХБХ-ны “Алтан бөмбөг” ёслолын үеэр Грассрүүтсийн шилдэг байгууллагыг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-28 10:57:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Грассрүүтс тэмцээнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт, МХБХ-ны гишүүн байгууллагууд өөрсдийн Грассрүүтс тэмцээнээ 2022 оны 11 дүгээр сарын 5-26-нд зохион байгуулна.

 

Грассрүүтс тэмцээнүүдийн нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 10.00 улс орон даяар нэгэн зэрэг явагдана. Нийт 3 долоо хоногийн хугацаанд олон мянган охид, хөвгүүд хөлбөмбөгийн спортоор амьсгалж энэ спортоор тоглох юм байна.

 

Тэмцээний үйл ажиллагааг МХБХ-ны гишүүн байгууллагууд зохион байгуулж, БАЙГУУЛЛАГУУД ЗОХИОН БАЙГУУЛЖ, СУРТАЛЧЛАН АЖИЛЛАХ БӨГӨӨДсурьалчилан ажиллах бөгөөд  өөрсдийн олон нийттэй харилцах сувгийг идэвхжүүлэх юм. Энэхүү үйл ажиллагаа болон 2022 оны турш Грассрүүтс тэмцээнийг өргөн хүрээнд амжилттай зохион байгуулсан гишүүн байгууллагыг МХБХ-ны “Алтан бөмбөг” ёслолын үеэр шалгаруулна. 



Связанные новости