Н.Мөнхбаяр мастерсын дэлхийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-17 08:01:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Абу Даби хотноо болж буй ДАШТ-ий мастерс 4 ангиллын бор бүсний 77 кг жинд хүчээ сорьсон НМөнхбаяр анхны алтан медалиа хүртэж, дэлхийн аварга боллоо.


Мөн тус тэмцээний мастерс 1 ангиллын хар бүсний 56 кг жинд барилдсан “Ralph Gracie Mongolia” клубийн тамирчин Ө.Эрдэнэбаатар мөнгөн медаль хүртлээ.




Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод жюү жицүгийн таван төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-19-нд болж байгаа юм.


Тодруулбал, өсвөрийн, пара, мастерсын болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон дэлхийн наадам болж байгаа юм.

Связанные новости