Хошёорюү С.Бямбасүрэн 10 даваатай башёг тэргүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Фүкүока хотод 11 дэх өдрөө үргэлжилж, Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн энэ удаа Сэкиваке Митакэүми-тэй учраа таарч түүнийг ёрикири мэхээр хаяж 10 даваа, нэг унаатай энэ башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Комүсүби Тамаваши
Б.Мөнх-Оргил, Нишикиги /М-6/ -д ошидаши мэхээр унаж 3 даваа, 8 унаатай башёг үргэлжүүлж
байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Рюүдэн /М-6/-тэй таарч барилдан,
түүнийг сотогаке мэхээр давж 7 даваа, 4 унаатай боллоо.
Энэ өдөр Ичиножёо
А.Ичинноров /М-2/, Котоновака /М-1/ -тай барилдаж, түүнд окуридаши мэхээр унаж
2 даваа, 9 унаатай тун тааруу амжилттай яваа бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/, Кагаяаки
/М-15/-тэй таарч барилдан, түүнд ошитаоши мэхээр унаснаар 7 унаа, 4 даваатай
башег үргэлжлүүлж байна.
Мөн энэ өдөр Азүмарюү
С.Тодбилэг /М-14/, Котошохо /М-11/-тэй хүч үзэж, түүнд хатакикоми мэхээр унаснаар
6 даваа, 5 унаатай болов.
Такаяасү /М-1/, Комүсүби
Тобизарюү-г ошитаоши мэхээр давснаар 9 даваа, 2 унаатай, Охо /М-13/-гийн хамт башёг
тэргүүлэгчийн араас нэхэж байна.