Үерийн улмаас 17 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНПАРИС. /ВВС/. Францын зүүн өмнөд нутагт шуурга дэгдэж, үер буусны улмаас наад зах нь 17 хүн амиа алдаж, дөрвөн хүн ор сураггүй болсон гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Үерт автсан Антиб хотын ойролцоох өндөр настны асрамжийн газар усанд автсаны улмаас гурван өндөр настан живсэн байна. Мөн газар доорх машины зогсоол, хонгил замын усны түвшин нэмэгдсэний улмаас машиндаа гацсан зорчигчид амиа алджээ.
Францын Ерөнхийлөгч Франсуо Олланд байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт “Онцгой байдал” зарласан байна. Мөн тэрбээр аврагчдад талархал илэрхийлээд, ард иргэд эв санаанаа нэгтэй байгааг илэрхийлэв.
Биот хотын өндөр насны асрах газарт Олланд зочилж, эмгэнэл илэрхийлээд, оршин суугчдыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Д.Нямтулга
Комментарии