49.8 сая ам.доллар худалдан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудаас 2223 төгрөгийн хаалтын ханшаар 49.8 сая ам.доллар худалдаж авчээ.
Арилжааны банкууд 2186.00-2223.00 төгрөгийн ханшаар 49.8 сая ам.доллар худалдах, 323.10 төгрөгийн ханшаар 0.5 сая юань худалдан авах, 330.00-331.00 төгрөгийн ханшаар 8.0 сая юань худалдах санал ирүүлсэн юм. Монголбанк саналыг судалж үзсэний эцэст юань худалдах, худалдан авах саналыг биелүүлээгүй аж.
Мөн өдөр банкууд 38.3 ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.
Ч.Ариунболд
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня