Хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ өнөөдөр Тайландтай тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-07 16:56:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайланд улсад 2024 оны Олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн урьдчилсан эхний шатны тэмцээнд оролцож байна.


Манай шигшээ баг D хэсэгт Тайланд, Сингапур багуудтай учраа таарсан. Эхний тоглолтоо Тайланд улсын Чонбури хотноо Сингапурын шигшээ багийн эсрэг хийж 2:2 тэнцсэн билээ.


Өнөөдөр манай шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо талбайн эзэн Тайланд улсын шигшээ багтай хийнэ.

Тайланд улсын шигшээ багийн хувьд Азийн хүчирхэг эмэгтэй шигшээ багуудын нэг бөгөөд тэд эхний тоглолтдоо Сингапурыг 6:0 харьцаатай хожсон юм.

Связанные новости