Жүдоч охид алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстан улсын нийслэл Алматы хотод зохиогдож байгаа өсвөр үе,залуучуудын Азийн нээлттэй тэмцээний эхний өдөр буюу өчигдөр Монголын охид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, мөн хоёр шагналт 5-р байр эзэлсэн амжилт үзүүлжээ.
Тухайлбал, 44кг-ын жинд “Женко” клубийн Э.Тэмүгэн хүрэл,
48кг-ын жинд “Женко” клубийн Ж.Анударь алт,
52кг-ын жинд Гүрү дожо Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртсэн бол,
44кг-ын жинд “Женко” клубийн О.Нандин-Эрдэнэ шагналт 5-р байр,
48кг-ын жинд “Тэмүүжин” клубийн Б.Урангоо шагналт 5-р байр эзэлжээ.