БУЛГАН: Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд ой хээрийн түймэртэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баян голын Хуурай хөндий гэдэг
газарт ой хээрийн түймэр өчигдөр гарсан байна. Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын
нутгийг хамарсан ойн түймэрт аймгийн Онцгой
байдлын газар, Хялганат тосгоны гал унтраах анги, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын иргэд
ажиллаж байна.
Хутаг-Өндөр сумаас ойн хээрийн түймэрт 34 иргэн,
9 тээврийн хэрэгсэл ажиллаж байна гэж тус сумын онцгой комисс мэдээллээ. Мөн
Сэлэнгэ сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Бямбаагаар ахлуулсан 40 иргэн
ажиллаж байгаа талаар тус сумаас мэдээллээ.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
5 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
5 дня
Ulaanbaatar