ХЭНТИЙ: Мөрөн суманд 3,4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-13 08:07:53

Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Мөрөн суманд улсын төсвийн 3,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр таван төслийг хэрэгжүүлж байна.

Тодруулбал, 200 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 80 хувьтай, 240 хүний суудалтай соёлын төвийн барилга 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Харин өрхийн эрүүл мэндийн төвд 340 сая төгрөгөөр их засвар хийхээр болж, тендерийн үнэлгээний шатанд явж байгаа аж. Сүүлийн долоон жилийн хугацаанд 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус суманд хийсэн талаар Засаг дарга Ц.Батцоож ярилаа.

Мөрөн сум нь Хэнтий аймгийн төвөөс 25 км, Улаанбаатар хотоос 300 км-т оршдог. 2022 оны жилийн эцсийн тооллогоор 248 мянган толгой мал тоолуулсан бөгөөд 710 өрх, 1955 хүн амтай гэж бүртгэгджээ.




Связанные новости