Камчаткийн хойгт 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-06 14:32:38

МОСКВА. /Sputnik/. Номхон далай дахь Командорын арлуудын ойролцоо 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдсэнээр, Оросын Камчаткийн хойгийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг болох Номхон далай дахь Командорын арлуудын ойролцоо 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Хүн амь эрсэдсэн болон байшин барилга эвдэрч сүйдсэн гэх мэдээлэл алга. Рихтерийн шаталбараар 6.0-6.9 баллын хүчтэй газар хөдлөлтийг “хүчтэй” гэж тооцдог ажээ.

Г.Доржханд

 

Связанные новости