БНХАУ-ын Хөлөнбуйр хотын төлөөлөгчид Хэнтий аймагт айлчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙБНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Засаг дарга Юн Ли Шинь тэргүүтэй 20 гаруй зочид төлөөлөгчид өнөөдөр Хэнтий аймагт айлчиллаа.
Айлчлалын үеэр Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямбаар ахлуулсан ЗДТГ-ын төлөөлөгчид хамтран ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Тус айлчлалын хүрээнд эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд аймгийн засаг дарга нар 1-2 удаа харилцан айлчилж үйл ажиллагааны тухай дүгнэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэдэг бөгөөд хамтын ажиллагааны төсөл боловсруулдаг байна. Энэ удаад хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх тал дээр чухал ач холбогдол өгч байгаа аж.
Түүнчлэн эдийн засгийн салбар тэр дундаа хоёр талын бизнес эрхлэгчидийн уулзалтыг зохион байгуулж хөрөнгө оруулагч комданиудад бодлогын хувьд дэмжлэг үзүүлэх, бизнес эрхлэх ая тухтай орчинг бүрдүүлэх, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж хоёр талын үндэсний соёлыг харилцан уялдуулах, чингис хааны түүх соёл болон тал нутгийн онцлогтой хил дамнасан аялал жуулчлалын төсөл боловсруулах, хоёр талын ой хээрийн түймэртэй тэмцэхэд хамтран ажиллахаар тусгасан бөгөөд найрамдлын харилцааг улам бүр бэхжүүлэх тал дээр харилцан хамтарч ажиллах юм.
Хэнтий аймаг О.Буянхишиг