Монголбанк 8 сая ам.доллар борлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-08 13:39:24

Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 2226.10 төгрөгийн хаалтын ханштайгаар 8 сая ам.доллар, 334 төгрөгийн хаалтын ханштайгаар 19 сая юань нийлүүлэв.

Арилжааны банкууд 2218.22-2228.10 төгрөгийн ханшаар 34.3 сая ам.доллар, 331.18-334.25 төгрөгийн ханшаар 76.5 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк саналыг судалж үзсэний эцэст 8 сая ам.доллар 19 сая юань нийлүүлжээ.

Мөн өдөр банкууд 36.4 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.

Ч.Ариунболд

Связанные новости