Төмөр замын тээврээс 272.8 тэрбум төгрөгийн орлого олжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонгол Улс энэ оны эхний найман сард төмөр замын тээврээс 272.8 тэрбум төгрөгийн орлого олжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 23.2 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Төмөр замаар энэ онд 12 сая 449.1 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 1 сая 805.3 мянган хүн тээвэрлэсэн байна. Өнгөрсөн сард 1 сая 719.8 мянган тонн ачаа, 251 мянган хүн тээвэрлэж, 39.1 тэрбум төгрөгийн орлого олжээ.
Харин агаарын тээврээр оны эхний найман сард 2 сая 13.1 мянган тонн ачаа, давхардсан тоогоор 459.9 мянган хүн тээвэрлэж, 198.8 тэрбум төгрөгийн орлого олжээ. Харин өнгөрсөн сард 291.5 мянган тонн ачаа, 11.2 мянган хүн тээвэрлэж, 41.4 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Энэ нь өмнөх сарынхаас 3.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ч.Ариунболд
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня