Хөрөнгийн бирж 24 тэрбум 690 сая төгрөгийн гүйлгээ хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголын хөрөнгийн бирж өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын 05-09-нд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, 24 тэрбум 690 сая 324 мянга 793 төгрөгийн арилжаа хийжээ.
Энэ нь өдөрт дундажаар 4.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн гэсэн үзүүлэлт юм. Өнгөрсөн долоо хоногт “АПУ”, “Тавантолгой”, “Говь” зэрэг 31 компанийн 2 сая 162 мянга 21 ширхэг хувьцааг борлуулжээ. Арилжаанд "Ти Ди Би Капитал”, "Би Ди Сек”, "Өндөрхаан инвест”, "Гендекс” болон "Бумбат-Алтай” үнэт цаасны компаниуд хамгийн идэвхтэй оролцсон байна.
Мөн 5 мянга 963 ширхэг 589 сая, 811 мянга 500 төгрөгөөр ЗГҮЦ-ыг хоёрдогч зах зээлд борлуулжээ.
Ингэснээр зах зээлийн үнэлгээ 1 их наяд 384 тэрбум 734 сая 141 мянга 432 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.99 хувиар буурчээ. Мөн "MSE ALL" индекс 829.96 нэгж болж 0.53 хувиар буурсан байна.
Ч.Ариунболд