Анжелика Кербер дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТНЬЮ-ЙОРК. /BBC/. Германы теннисчин Анжелика Кербер АНУ-ын Нээлттэй тэмцээний шувтаргын тоглолтод Чехийн тамирчин Каролина Плишкова-г 6-3, 4-6, 6-4 харьцаагаар ялснаар дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж эхэллээ.
28 настай Кербер өмнө нь нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж байсан юм.
“Миний бүх мөрөөдөл өнөөдөр биелж байна. Би энэ мөчийг баяр хөөртэйгөөр өнгөрөөхийг хүсч байна. Үнэхээр гайхалтай. Би хоёр дахь удаагаа “Их дуулга”-ын цомоо өргөн зогсож байна. Энэ бол миний хувьд асар том амжилт” хэмээн Кербер ярьжээ.
2016 он гарснаас хойш Кербер гурав дахь удаагаа “Их дуулга”-ын финалд шалгарчээ.
Өдгөө 24 настай Плишкова-гийн хувьд энэ финалд тоглохын өмнө Эмэгтэйчүүдийн теннисний холбооны чансааг 447 оноотойгоор тэргүүлж, өнгөрсөн сард Цинциннати хотод болсон нээлттэй тэмцээний финалд Керберийг буулгаж авснаар 11 тоглолт дараалан ялсан үзүүлэлттэй байлаа. Кербер бол Штеффи Графаас хойш /1996 он/ АНУ-ын Нээлттэй тэмцээнд түрүүлсэн анхны герман теннисчин бөгөөд энэ онд гаргасан түүний гайхалтай амжилт нь дэлхийн чансааг тэргүүлэхэд хүргэжээ.
2016 он гарах үедз тэрбээр дэлхийн чансааны 10-т бичигдэж байсан бөгөөд 2015 онд болсон “Их дуулга”-ын тэмцээнүүдэд алинд нь ч гуравдугаар шатнаас цааш тоглож чадаагүй юм.
Харин түүний энэ удаагийн ялалт нь энэ онд теннисний талбайд байгуулсан 54 дэх ялалт нь байлаа. Кербер томоохон ялалтуудаа Австрали болон АНУ-ын нээлттэй тэмцээнүүдэд байгуулаад байгаа бөгөөд харин Уимблдоны финалд С.Уильямст хожигдож, Олимпын финалд Моника Пуйгт хожигдож байжээ.
Х.Сарнай