Дэлхийн онгон байгалийн талбайн хэмжээ 10 хувиар багасчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИННЬЮ-ЙОРК. /Xinhua/. Сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхийн зэрлэг онгон байгалийн талбайн хэмжээ 10 хувиар багассан болохыг Дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэгийн судлаачдын явуулсан судалгааны дүн харууллаа.
Өнгөрсөн долоо хоногт “Current Biology” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд "Өмнөд Америк болон Африкийн зэрлэг онгон байгаль хамгийн ихээр сүйдсэн бөгөөд одоо дэлхийн нийт хуурай газрын ердөө 20 орчим хувийг онгон байгаль эзэлж байна" гэжээ.
Хүн төрөлхтөн байшин барилга барих, түлээ мод бэлтгэх, үйлдвэрлэл явуулах зэрэг явцад онгон байгалийг сүйтгэж байна гэж судлаачид үзэж байна.
1990-ээд оны дэлхийн зэрлэг онгон байгалийн газрын зурагтай одоогийнхыг харьцуулан судалсны үндсэн дээр дээрх дүгнэлтийг гаргажээ. Зэрлэг онгон байгалийн эзлэх талбайн хэмжээ 1990-ээд оны эхэн үеэс хойш 3.3 сая хав.дөр.км-ээр багассан байна.
Г.Доржханд