ГОВЬ-АЛТАЙ: Судалгаагаар 163 тахь, 1200 хулан бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-26 09:02:59

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Зэрлэг амьтдын мониторинг судалгааны ажил гүйцэтгэж 163 тахь, 1200 хуланг бүртгэжээ.  


Тодруулбал, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч нар дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Тахь ус, Хонь ус, Таван толгой, Шал хар, Гүн тамга, Ширийн ус, Хөндлөнгийн өвөр, Халтарын толгой зэрэг газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалт, зэрлэг амьтны мониторинг судалгааны ажлыг хэрэгжүүлж нийт 163 тахь, 1200 хуланг бүртгэсэн байна.


Мөн Олон улсын Тахь группийн судалгааны менежер, мэргэжилтэн болон байгаль хамгаалагчдад “Ирээдүйн судлаач-2023” хөтөлбөрийн хүрээнд орчны бүсийн Ховд аймгийн Үенч сумын ерөнхий боловсролын сургуулийн эко-клубийн сурагчид Говийн их дархан цаазат газрын захиргаатай хамтран эко аялал хийсэн байна. Ингэхдээ тэд Тахь усны баярбүрд, Халзан бүргэдэй, Ёлхон зэрэг газарт эко аяллыг зохион байгуулан зөвлөгөө өгч хээрийн дадлага хийсэн тухай Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.



Связанные новости