Мөнгөний бодлогын талаар санал авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСанхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хэлэлцсэн байна.
Тус хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”-д Сангийн яам болон Санхүүгийн Зохицуулах Хорооны албан ёсны саналыг авч, Монголбанкны Захирлуудын Зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр болжээ.
Б.Заяа