ГОВЬ-АЛТАЙ: Тарваган тахлын булчирхайн халдвар батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-06-29 09:34:13

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Бугат суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош шинжилгээгээр булчирхайн халдвар гэдэг нь батлагджээ.


Тодруулбал, зургаадугаар сарын 26-ны 21.00 цагийн үед Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бугат сумаас шинж тэмдэг тодорхойгүй үжил халдвар оноштой ирсэн өвчтөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн аж.


Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвд булчирхайн шүүдсэнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд “сул эерэг” гарсан тул сорьцыг нарийвчлан шинжлүүлэхээр Ховд аймгийн ЗӨСТ-ийн лабораторид молекул биологийн шинжилгээ хийлгэжээ. 


Тэгвэл өнгөрсөн шөнө шинжилгээний хариу эцэслэн гарч тарваган тахлын булчирхайн хэлбэр гэдэг нь батлагджээ. 


Говь-Алтай аймгийн Онцгой комисс 13.00 цагаас хуралдаж, иргэд олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.

Связанные новости