Дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар хамтарсан тоглолтоо толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЗалуу дуучин С.Зоригт, А.Хишигдалай нарын “Хайртай хүндээ” анхны хамтарсан тоглолтоо энэ сарын 16-ны 17 цагт "Крокус Эвент Холл" клубт болно.
Тоглолтод нийт 26 дууг амьд хөгжмийн хамт дуулахы зэрэгцээ Цэцээ, Дандий, Маралжингоо, NMN, Lumino зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөх юм. Тоглолтын тасалбар 10, 20 мянган төгрөгийн үнэтэйгээр ticket.mn-ээр борлуулж эхэлсэн байна.
Хөтлөгчөөр Ууганбаяр, Анхбаяр нар ажиллах бөгөөд хөдөө орон нутаг дахь шүтэн бишрэгчид нь тус тоглолтыг ДДэштв-гээр шууд хүлээн авч үзэх боломжтой аж.
Хоёр дуучин 2012 оноос одоог хүртэл хамтран уран бүтээл туурвиж, нийт 40 гаруй дуу, 30 гаруй клип хийсэн байна.
М.Бумсүрэн